• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    85   |  
0

Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж болон намын хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд, ажлын хэсгийн гишүүд оролцов.

Бүлгийн хурлаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар Сонгуулийн Ерөнхий хорооноос бэлтгэсэн мэдээллийг сонслоо. СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир товч танилцуулга хийж гишүүдийн асуусан асуултад хариулт өгөв. Мөн Ардчилсан намаас тус хуулийн хэрэгжилтийг хянах ажлын хэсэг гарч ажиллаж байгаа бөгөөд  хэсгийн гишүүд мэдээлэл солилцлоо.

Бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал бүхэн дээр би “Ногоон автобус”-тай холбоотой асуудлыг хэлэлцэх тухай хэлсээр ирсэн. Гэвч өнөөдрийг хүртэл УИХ-аар хэлэлцэх асуудлын дараалалд орсонгүй. Ирэх долоо хоногт чуулган завсарлана. Чуулган завсарлахаас өмнө энэ асуудлыг хэлэлцэхгүй бол УИХ-ын дарга Г.Занданшатар, Төрийн байгууллагын байнгын хорооны дарга Н.Энхболд хоёрыг Үндсэн хуулийн цэцэд өгнө” гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Ганибал “Монгол Улсын нийт хөрөнгийн эзэн нь төр болсон. Төр худалдан авалт зохион байгуулахдаа хууль, заалтаар хулгай хийж байна. Тухайлбал, коронавирусийн дэгдэлтийн үед төрийн болон албаны тухай хуулийг ашиглан маш их хулгай хийсэн. Энэ бүхнийг олон нийтэд ил, тод болгох хэрэгтэй.

“Ногоон автобус”-ны худалдан авах тендер зохион байгуулалтыг нууцад оруулаагүй гэдэг ч үнэндээ нууцаар зохион байгуулсан. Энэ мэтчилэн олон асуудлын ард төр хулгайгаас яаж салах вэ гэдэг асуудал чухал байна. Тиймээс АН энэ асуудлыг цаашид тавьсаар байх болно” гэв.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ