A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 98 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 98 | |
|
Энэ сарын 6-нд АНУ-д Boeing Max 9 онгоцны их биеийн нэг хэсэг агаарт салж унасан. Үүний дараа дэлхий даяар энэ онгоцны олон зуун нислэгийг цуцалжээ.
АНУ-д энэ загварын 171 онгоц бий. Баасан гарагт болсон ослын дараа тус улсын Холбооны агаарын удирдах байгууллагаас эдгээр онгоцны аюулгүй ажиллагааг шалгахаа мэдэгдэв.
United & Alaska агаарын тээврийн компани, Turkish airlines, Copa, Aeromexico компаниуд хамгийн олон Boeing Max 9 онгоцыг эзэмшдэг. Дэлхий даяар энэ загварын 1300 онгоцыг ашиглаж байна.
Alaska агаарын тээврийн компанийн Boeing 737 Max 9 хөөрөөд 35 минутын дараа 5000 метрийн өндөрт байхад их биеийн хэсэг нь салжээ. Азаар тухайн хэсэгт ойрхон зорчигч суугаагүй байсан аж. Онгоц Портланд хотод яаралтай газардсан. Онгоцонд 171 зорчигч, багийн зургаан ажилтан байжээ.
Нэг онгоцыг 4-8 цагийн турш шалгадаг. Boeing Max 9 онгоцнуудын хяналт үзлэг энэ долоо хоногт дуусна.
Америкийн онгоц үйлдвэрлэгч Boeing компани онгоцнуудыг хяналт шалгалтад оруулах шийдвэрийг дэмжин, тусламж үзүүлэхэд бэлэн гэжээ.
Boeing 737 Max онгоцнууд 2018, 2019 онд унасан. Таван сарын дотор хоёр онгоц унахад нийт 346 зорчигч амиа алдсан юм. Эдгээр ослын дараа Boeing 737 Max цувралын онгоцнуудын нислэгийг хориглосон. Эдгээр осолд онгоцны MCAS системийн хянагч эвдэрсэн нь нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэсэн юм.
Эх сурвалж: BBC
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|