A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 100 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 100 | |
|
Энэтхэг улсын сансар судлалын байгууллагаас (ISRO) нарыг судлах зорилготойгоор илгээсэн Aditya-L1 хөлөг зорьсон газартаа хүрсэн байна.
Тодруулбал 2023 оны есдүгээр сард хөөргөсөн хөлөг нь дөрвөн сар орчмын дараа зорьсон газартаа хүрнэ гэсэн төлөвлөгөөний дагуу Лагранжийн цэгт (L1) хүрчээ.
Тус цэгт нар болон дэлхийн таталцлын хүч бие биенээ үгүйсгэж, тэнцвэрийн бүсийг үүсгэдэг аж. Иймд Aditya-L1 хөлөг дэлхийгээс 1.5 сая километрийн зайд орших тус цэгт байрлаж, нарны судалгааг хийх боломжтой гэв.
Хөлөг дэлхийтэй ижил хурдаар нарыг тойрох бөгөөд хиртэлтийн үед ч судалгааг хэвийн үргэлжлүүлэх боломжтойг онцолсон юм.
Өнгөрсөн онд Энэтхэгийн сансар судлалын салбар ихээхэн амжилт гаргасан гэж болно. Тодруулбал 2023 оны наймдугаар сард сарны өмнөд туйлыг судлах ажиллагаа нь амжилттай болсноор саран дээр буусан дөрөв дэх, сарны өмнөд туйлд хүрсэн анхны орон болсон.
Түүнчлэн энэ оны эхээр хар нүх судлах зорилготой хиймэл дагуулаа амжилттай хөөргөсөн юм.
Эх сурвалж: ВВС
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|