• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    190   |  
0

Хүлэмжийн хийг шүүх технологийн зардал сул тал болж болзошгүй

Дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд хязгаарлахын тулд ойрын хэдэн 10 жилд нүүрстөрөгчийг их хэмжээгээр шүүх технологийн хөгжил эрчээ авч байна.

Нүүрстөрөгчгүйжүүлэх хэрэгцээ хурдацтай өсөж буй ч энэхүү технологийг тойрсон эсэргүүцэл мөн нэмэгдсээр байгаа юм.

Ялангуяа нүүрстөрөгчийг агаараас шүүх технологид шатах түлшний үйлдвэрлэл оролцох болсон нь энэ технологийг газрын тос, байгалийн хийн олборлолтын хугацааг нэмэгдүүлэхэд ашиглаж, байгаль орчныг хамгаалахаас илүүтэй аюулд хүргэж болзошгүй гэсэн хардлага төрүүлж байгаа аж.

Мөн нүүрстөрөгчийн хийг шүүх технологийн зардал нь бас нэгэн сул тал болж болзошгүй бөгөөд энэ технологийг цаашид өргөжүүлж чадах уу, үгүй юу гэсэн асуудлыг дагуулж байна.

TAGS