A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 125 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 125 | |
|
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн. Тэгвэл тус барилгыг нураах ажил өнөөдөр эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү холбогдох албаныхны хамт газар дээр нь ажиллалаа.
Энэ үеэр тэрбээр “Иргэд, аж ахуйн нэгжтэй ярилцсанаар барилгыг бүрэн чөлөөлж байна. Чөлөөлж дуусангуут нурааж эхэлнэ. Өнөөдөр А корпусыг буулгана. Урт цагаанд олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг ч гэрээ хийсэн 24 аж ахуйн нэгж, зургаан иргэн байдаг. Эдгээр нь хамгийн бага үнээр нийслэлтэй гэрээлж, цааш нь түрээслэдэг байсан. 2020 онд Нийслэлийн Засаг даргын “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай захирамж гарснаас хойш эдгээр иргэн, аж ахуйн нэгжтэй түрээсийн гэрээ байгуулаагүй ч үйл ажиллагаагаа явуулсаар байсан. Нийт зургаан удаа албан мэдэгдэл өгсөн.
Хүйтний улиралд барилгыг буулгаж, дулааны улирал эхлэнгүүт цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Зураг төсөл боловсруулж байгаа. Ямар нэгэн байдлаар барилга барихгүй” гэлээ.
Мэргэжлийн байгууллагуудын зүгээс Урт цагааны барилгыг болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй гэж үзэн, 2011-2019 оны хооронд найман удаагийн дүгнэлт гаргасан байдаг.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|