• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    173   |  
0
 

Монгол Улсыг гадаадад сурталчлах, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-2022” цогц арга хэмжээ АНУ-д 2022 оны 2 дугаар сарын 28-аас 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд болох гэж байна. Тус арга хэмжээг ХХААХҮЯ, ГХЯ, БОАЖЯ, Соёлын яам, УУХҮЯ, ЭХЯ, ҮХГ, ЖДҮГ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон холбогдох мэргэжлийн холбоод, төрийн байгууллагууд хамтран зохион байгуулах аж.

Тус арга хэмжээний үеэр “Хөрөнгө оруулалтын форум”, хөрөнгө оруулагчдад “Төсөл танилцуулах VIP уулзалт” -ыг Үндэсний хөгжлийн газраас хариуцан зохион байгуулж, улс орны эдийн засагт хувь нэмэр оруулахуйц, стратегийн ач холбогдолтой төслүүд, дунд болон мега төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулан, сурталчлахаар төлөвлөж байна.

Иймд Монгол Улсын нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай, АНУ-ын болон олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах боломжтой төслүүдийг тодорхойлж, үндсэн арга хэмжээний өмнө төслүүдийг бэлтгэн, АНУ-ын талд сурталчлан, хөрөнгө оруулагчдад танилцуулах гэж байгаа тул төслөө 2022 оны 1 дүгээр сарын 5-ны дотор tsetsegmaa.d@nda.gov.mn хаягаар ирүүлж, тус арга хэмжээнд оролцохыг урьж байна.

Хамрах хүрээ:

  • Үйлдвэр
  • Хөдөө, аж ахуй
  • Газар тариалан
  • Эрчим хүч
  • Барилга,
  • Тээвэр
  • Соёл, урлаг
  • Аялал жуулчлал
  • Харилцаа холбоо
  • Мэдээллийн технологи
  • Эрүүл мэнд
  • Финтек
  • Банк, санхүү
  • Уул уурхай

Төслийн загварыг бөглөж ирүүлнэ үү.

Арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг https://bit.ly/3skDXJe авна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг 88008161 утсаар лавлана уу.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ