• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    114   |  
0

Тэтгэврийн насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ногдол ашгийн талаар хэвлэлийн бага хурал хийв.

 

Энэ үеэр иргэн Г.Хажидмаа: "Бид Тавантолгойгоос ногдол ашиг олгохыг шаардаж, 2 жил гаруй тэмцсэн. Эдийн засаг элгээрээ хэвтчихсэн учраас Монголын ард түмэн зовж амьдарч байна. Засгийн Газар болон УИХ-ын дарга Г.Занданшатар ч нийт хүн амын 60 гаруй хувь нь нэн ядуу болчихлоо гэдгийг хэлж байсан. Яагаад өнөөдрийг хүртэл ядууралтайгаа тэмцэхгүй байгаа юм бэ? Бидний 20 гаруйхан хүн Засгийн Газрыг хөдөлгөөд, УИХ-д ногдол ашиг олгох тогтоолын төслөө өргөн барьчихаад байна. Гэхдээ асуудал их байна. 5 жилийн хугацаанд хувьцаагаа худалдаж ав гэдэг зүйл яригдаж байна. Яагаад авах ёстой гэж? Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмадууд 1 сая төгрөгөөр хувьцаагаа төрд зарсан гэдэг. Энэ өөрөө компаний тухай хуулиараа буруу явсан зүйл. Тэгвэл бидний ногдол ашгийг 2012 оноос хойш өгөхгүй яасан юм бэ? Энэ 5 жил гэдгийг бид цуцлуулахын төлөө тэмцэнэ. Иргэн бүрт цагаан сараас өмнө 580 мянган төгрөгний ногдол ашиг өг" гэлээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ