• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    113   |  
0

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаас Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн иргэн Ш.Сайхансамбуугийн өргөдлийг буцаасан байна.

Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.8-д заасан шаардлагыг бүрэн хангаагүй, өмнө намыг бүртгэхээс татгалзсан нийт шүүгчийн хуралдааны тогтоол, шүүгчийн албан бичгүүдэд дурдсан зөрчлүүд арилаагүй үндэслэлээр өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаахаар шийдвэрлэжээ.

Ташрамд мэдээлэхэд, Ардын чуулган намыг бүртгүүлэх хүсэлтийг 2022 оноос хойш удаа дараа гаргаж буй ч Улсын Дээд шүүх татгалзсаар буй.

Учир нь, Ардын чуулган намаас 844 гишүүнтэй гэх мэдээлэл бүхий жагсаалтыг ирүүлсэн бөгөөд уг жагсаалтад дурдсан мэдээлэл нь Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д заасан шаардлага (овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг)-ыг хангаж байгаа эсэхийг шалгахад 487 гишүүний мэдээлэл нь улсын бүртгэлийн мэдээллээс зөрүүтэй буюу 801 гишүүнтэй байх шаардлага хангаагүй байна гэж мэдээлсэн.

Эх сурвалж: Улсын Дээд шүүх

TAGS





Холбоотой санал болгох мэдээ