• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    91   |  
0

Нийслэлийн Ардчилсан намаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн шийдвэрүүдийг эсэргүүцэн мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хууль санаачлан боловсруулж  2023.12.07-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан.

Уг хуулийн зорилтыг иргэний саадгүй зорчих нөхцөлийг нэмэгдүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэл, орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд оршино хэмээх боловч эсрэгээрээ Улаанбаатар хотод амьдарч байгаа 1.7 сая иргэний Үндсэн хуулиар олгогдсон газар өмчлөх эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн олон зохицуулалт орсон гэдгийг тус намын хуульчид хэлэв.

Нийслэлийн АН-ын хүний эрх хариуцсан хуулийн зөвлөх Х.Номингэрэл “Нийслэлийн гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах гэдэг зорилго дор иргэдийн эзэмшлийн газрыг “газар чөлөөлөх” нэрээр авахаар хуулийн зохицуулалт орж ирсэн байна.

Газар эзэмших эрх хүн бүрд бий. Газар эзэмших эрхийг хууль бусаар дайчлан авахыг хориглодог. Газрын тухай хуулиар өмнө нь эзэмших эрхийг нөхөн олговортойгоор эргүүлэн авах, солихоор зохицуулдаг байсан. Гэтэл энэ харилцааг давсан “чөлөөлөх” гэдэг нэртэй эрхзүйн харилцааг үүсгэх гэж байна” гэлээ.

Нийслэлийн Ардчилсан намаас нийтийн эрх ашгийг  хамгаалах зорилгоор акц эхлүүлж буйгаа мэдэгдэв.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ