• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    105   |  
0

Дуучин Бритни Спирсийн шүтэн бишрэгчид түүнийг шинэ цомог гаргана гэсэн хүлээлттэй байсан ч тэдний хүлээлтийг үгүйсгэж, хөгжмийн салбарт дахин хөл тавихгүй гэдгээ мэдэгдлээ.

Гэхдээ тэрбээр өөр дуучдад зориулан дуу бичсэн хэвээр байх болно хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

“Би бусдад зориулж дуу бичдэг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бусдад зориулан 20 гаруй дуу бичсэн. Энэ нь ч надад таалагдаж байна” гэжээ.

Тэрбээр хамгийн сүүлд 2016 онд өөрийн бүтэн цомгоо гаргасан юм. Дуучин бүсгүй өөртөө зориулан дуу хийхгүй гэдгээ мэдэгдсэн анхны тохиолдол энэ биш юм.

Тэрбээр 2021 онд дуучны карьераа үргэлжлүүлэх бодолгүй байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ ингэж хэлснийхээ дараа жил нь Элтон Жонтой хамтарсан уран бүтээлээ цацсан.

Өнгөрсөн оны аравдугаар сард түүний бичсэн “The Woman in Me” намтарыг Бритнигээс зөвшөөрөл авалгүй нийтэлсэн гэдгийг дуучин бүсгүй онцлов.

Эх сурвалж: АР

TAGS