• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    116   |  
0

Улс орон даяар цэргийн бүртгэл 2022 оны 01 дүгээр сарын 05-аас эхлэхтэй холбогдуулан Батлан хамгаалах яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээлэл хийлээ. Энэ жилийн цэргийн бүртгэлийг биечлэн болон цахимаар зохион байгуулах юм.

Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Ахлах мэргэжилтэн, хурандаа С.Рагчаадорж: Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-д Монгол Улсын Батлан хамгаалах яам нэгдлээ. Батлан хамгаалах яамнаас цахим хэлбэрээр үзүүлэх эхний үйлчилгээ бол Цэргийн бүртгэл юм. Цэргийн бүртгэлийг бид улс орон даяар цахим хэлбэрээр явуулах боломжийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтарч, өнөөдрөөс нээж байна. Өмнө нь цэргийн бүртгэл хэрхэн явагддаг байсныг та бүхэн мэднэ. Тухайлбал, цэргийн бүртгэлд бүртгүүлэх ёстой иргэн бүр өөрийн биеэр хороо, сумынхаа тамгын газарт очиж, бүртгүүлдэг байсан бол өнөөдөр “e-Mongolia” системийг гар утас эсвэл суурин компьютероосоо шууд бүртгүүлэх боломжтой болсон. Батлан хамгаалах яам эхний ээлжид цэргийн тоо, бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлж байна. Цаашид Батлан хамгаалахын төв архиваас алба хаасан тухай лавлагаа авах зэрэг цахимаар авах боломжтой үйлчилгээнүүдийг “e-Mongolia” системд нэгтгэхээр хамтран ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт: Цэргийн бүртгэл 2022 оны 01 дүгээр сарыг дуустал явагдана. Цэргийн бүртгэлд 18-55 нас хүртэлх иргэд маань хамрагдах ёстой. Эдгээр иргэд маань “e-Mongolia” системийг ашиглан цахимаар бүртгүүлэх боломжийг бүрдүүллээ. Харин интернэтийн хүртээмжгүй орчинд амьдарч буй эсвэл цахимаар тус үйлчилгээг авах боломжгүй иргэд нийслэлийн үйлчилгээний зургаан төвд биечлэн очиж, бүртгүүлэх боломжтой. Мөн 18 нас хүрч буй иргэн хороо дээрээ очиж, бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой байгаа.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын “e-Mongolia” төслийн нэгжийн бизнес аналист Б.Батзул: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар иргэдийн хувьд хамгийн эрэлттэй буй төрийн үйлчилгээг цахимжуулж байгаа. Энэ удаад бид Батлан хамгаалах яамнаас иргэдэд үзүүлдэг “Цэргийн бүртгэл”-ийн үйлчилгээг цахимжууллаа. Цэргийн бүртгэлийн хүсэлтийг бид гурван төрлөөр авах боломжтой. Тодруулбал, нэгдүгээрт, “e-Mongolia” гар утасны аппликейшн, хоёрдугаарт www.e-Mongolia.mn сайт, гуравдугаарт, 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын төв болон 330 сум дээр байрлаж буй төрийн үйлчилгээний оператор ажилтнуудаар дамжуулан тус үйлчилгээг авах боломжтой. Интернэт орчинд “e-Mongolia” систем рүү нэвтэрч чадахгүй, ашиглах мэдэхгүй иргэн байвал нийслэл болон 21 аймаг, 330 суманд байрлаж буй “e-Mongolia” системийн операторуудад хандаж, тус үйлчилгээг авах боломжтой.

Цэргийн бүртгэл нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл явагдана.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ