• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    106   |  
0

АНУ-ын Сан Франциско хотын Голден Гэйт гүүрэнд амиа хорлолтоос сэргийлэх тор суурилуулах ажил бүрэн дуусжээ.

Тус гүүр 1937 онд баригдсанаас хойш 2000 гаруй хүн гүүрнээс үсэрч амиа хорлосон гэдэг. Амиа хорлосон хүмүүсийн ар гэрийнхэн олон жилийн турш уг асуудлыг шийдэх шийдэл хайж байсан юм.

2.7 километр урттай гүүрэнд тор суурилуулах ажлыг 2024 онд дуусгана хэмээн амласны дагуу бүрэн гүйцэтгэлээ хэмээн албаныхан мэдэгджээ. “Гүүрэнд тор суурилуулах нь үсрэх гэж буй хүмүүст дахин нэг бодох боломжийг олгох, тэднийг халамжилж байгаа гэдгийг илтгэх нэг хэлбэр бөгөөд амиа хорлолтоос сэргийлдэг батлагдсан арга” гэв.

Голден Гэйт гүүрэнд тор суурилуулах шийдвэр 2014 онд гарсан ч дөрвөн жилийн дараанаас хэрэгжиж эхэлсэн.

Гүүрнээс үсрээд амьд гарсан 40 орчим хүн байдаг бөгөөд тэдний нэг болох Кэвин Хайнс тор суурилуулах кампанит ажилд нэгдсэн байна.

Албаныхны мэдээлснээр амиа хорлолтоос сэргийлэх тор аль хэдийн үр дүнгээ өгөөд эхэлсэн гэв. Тодруулбал жилд дунджаар 30 орчим хүн гүүрнээс үсэрч амиа хорлодог байсан бол өнгөрсөн онд буюу тор суурилуулж байх хугацаанд 14 хүн үсэрсэн аж.

Эх сурвалж: ВВС

TAGS