A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 101 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 101 | |
|
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг татан буулгаж, “Цахим хөгжил, харилцаа холбооны яам”-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталлаа.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан түр хугацаанд давхар хариуцах бол Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Болор-Эрдэнийг түр томиллоо.
Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн болон холбогдох албаны хүмүүс Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт ажиллаж, Засгийн газрын тогтоол, шийдвэрийг танилцуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-амгалан, Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Болор-Эрдэнэ нарт үүрэгт ажлыг хүлээлгэн өглөө.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “УИХ болон Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарласан. Мөн Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа -2050” болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Цахим Үндэстэн” болох зорилгыг тавьж, 2024 онд цахим шилжилтийг 90 хувьд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Энэ хүрээнд цахим засаглалын таван багц хуулийг УИХ баталсан тул эдгээр ажлуудыг урагшуулахад Цахим хөгжил, харилцаа холбооны яам чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн улс орны хөгжлийн хурдасгуур болж, өрсөлдөх чадварыг сайжруулахад тус яам чухал үүрэгтэй гэдгийг онцолсон юм”.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|