A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
13
|
|
0
|
10
|
|
0
|
18
|
|
0
|
18
|
|
0
|
35
|
|
0
|
44
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 106 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 106 | |
|
Усны газрын дарга З.Батбаяр оны өмнө автомашин угаалгын газруудад цэвэр ус ашиглуулахгүй байх тухай асуудлыг хөндөн, мэдээлэл хийж байв.
Тэрбээр өнөөдөр дахин мэдээлэл хийж “Би өмнө нь мэдээлэл хийхдээ автомашин угаалгын газруудыг нэгдүгээр сарын 1-нээс цэвэр усаар автомашин угаахгүй байхыг уриалсан. Энэ хүсэлтээ УСУГ-т тавьсан, тодорхой арга хэмжээ авч байгаа гэж найдаж байна.
Автомашин угаалгын газруудад ч үр хүүхэдтэй хүмүүс ажиллаж байгаа. Бид бүгд үр хүүхдэдээ цэвэр ус үлдээх хүсэлтэй учраас цэвэршүүлсэн ус руу шилжиж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Усны асуудлыг төрийн хүчээр гэнэт шийдэж болохгүй. Цэрэг, цагдаагаар зогсоох биш иргэд өөрсдөө хүсэл, зоригоороо өөрчлөх менежментийг оруулж ирэхийн тулд нэгдүгээр сарын 1 гэдэг хугацааг би хэлсэн. Одоо иргэний нийгмийн байгууллагад хүсэлт тавьж байна. Автомашин угаалгын газруудаар тойрч үзээд, хэн, хаана цэвэр ус хэрэглэж байна вэ гэдгийг бидэнд мэдээлээч гэж хүсэж байгаа.
Үүний дараа аль автомашин угаалгын газар цэвэр, аль нь цэвэршүүлсэн буюу “саарал” ус хэрэглэж байна вэ гэдгийг ангилна. Ингээд цэвэршүүлсэн ус хэрэглэж байгаа газруудад иргэд, олон нийтийг үйлчлүүлээрэй гэж уриалах байдлаар ажиллах юм” гэлээ.
Автомашин угаалгын газрууд УСУГ-аас жилд 125 метр куб ус ашигладаг байна. Гэтэл нэг үйлдвэр жилд багадаа 360 мянган метр куб цэвэршүүлсэн ус гаргадаг аж. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод байгаа авто угаалгын газруудын хэрэглээнээс гурав дахин их цэвэршүүлсэн ус гаргаж байна гэсэн үг. Үүнийг автомашин угаалга, ноос ноолуур, барилгын компани ч ашиглах боломжтой. Хэдий болтол бид хүүхдийнхээ уудаг усаар цементээ зуурах вэ гэж Усын газрын дарга З.Батбаяр ярилаа.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
13
|
|
0
|
10
|
|
0
|
18
|
|
0
|
18
|
|
0
|
35
|
|
0
|
44
|
Daily poll
|