• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    115   |  
0

“Даарах завгүй WINTERLAND 2024” ОУ-ын өвлийн фестивалийг 2024 оны 1-р сарын 12-14 өдрүүдэд Архангай аймаг, Тамирын голын эрэг дээр, Монголын анхны “Өвсөн стадион”-д зохион байгуулна.
Хөтөлбөрт:

  • “Тамирын жавар 2024” мөсний шагайн аварга шалгаруулах тэмцээн
  • Монголд анх удаа “Дарвуулт чарга” спортыг таниулах арга хэмжээ
  • ”100000 ямаа - 100000 жуулчин” төслийн нээлтийн үйл ажиллагаа
  • ”Хангайн Хасар” шилдэг монгол банхар нохой шалгаруулах тэмцээн, үзэсгэлэн
  • Жороо морины уралдаан
  • ”Өвлийн гоёл” өвлийн үндэсний хувцастай шилдэг оролцогчдыг шалгаруулах тэмцээн
  • Өвлийн үзэсгэлэн худалдаа, үйлчилгээ
  • Мөсөнд авиралт
  • Монгол кёрлинг
  • Харзны усанд орох
  • Мөсний сур харваа
  • Морин харваа
  • Сарлаг унах
  • Морь унах
  • АТВ чаргаар гулгах
  • Мөсөн урлалын бүтээл
  • Хөгжөөнт тэмцээн уралдаан
  • Winterland DJ show afterparty (12, 13) - тусгай хөтөлбөр
  • Өвөлжилтийг дэмжих хөнгөлөлттэй өвс тэжээлийн хангамж

Мөн УБ-АРА чиглэлд нэгдсэн автобус үйлчилгээ үзүүлэх аж. Автобус үйлчилгээний үнэ 180,000 төгрөг. Эл төлбөрт автобус үйлчилгээ, мөн Winterland International DJ Party-д нэвтрэх хоёр өдрийн тасалбар багтсан ажээ.

Дараах линкээр орж суудал баталгаажуулах боломжтой. https://rb.gy/ig6qq3

Санаачлагч: Архангай аймгийн ЗДТГ
Ерөнхий зохион байгуулагч: Архангай аймгийн “Эртний Нүүдэлчдийн Өлгий” АЖХ, ARA COMPLEX
Хамтран ажиллагч байгууллагууд: БОАЖЯ, АЖМХ, Монголын Мөсний Шагайн Холбоо, Монголын Банхар Судлалын Холбоо, “Дарвуулч Чарга” клуб, Жаргалант Харвест ХХК

Эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ

TAGS