• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    99   |  
0

Тэрбээр “Ус цаг уур орчны шинжилгээний газрын уулзвар орчимд, хуучин Худалдаа хөгжлийн банк байсан барилгыг нураагаад шинээр барилга барьж байгаа компани хөрсний усыг шавхан зайлуулж байна.

Тухайн барилгын компани 2022-2023 онд хөрсний усыг бүтэн шавхан ажиллаж байгаа ч нэг ч удаа усны төлбөр төлөөгүй, тавьсан шаардлагад хариу ирүүлээгүй.

Анх 2017 оны тавдугаар сард 28 давхар барилга барих архитектур төлөвлөлтийн даалгавар гаргажээ. Ингээд 2023 оны 6 сарын 19-ны өдөр Геодез, зураг зүйн газартай гурван сарын гэрээ байгуулаад, 21 сая төгрөгөөр тэдний шугам хоолойг ашиглахаар тохиролцсон байна.  Өөрөөр хэлбэл компани хоёр жил ус шавхсан хэр нь гурван сарын хугацаанд ус зайлуулсан мэт гэрээ байгуулжээ.

Энэ компани нийт долоон насосоор ус зайлуулж байгаа гэжээ. Гэтэл биднийг очиход 22 насосоор ус зайлуулсан байсан. Компанийн төлөөллүүд Усны газар дээр яаралтай ирж 1 насостой эсхүл 100 насостой юу гэдгээ зураг, баримт харуулж, тайлбарлахгүй бол усны нөөцөд хохирол учруулсан аргачлалын дагуу тооцно.

Өөрөөр хэлбэл, 22 насос секундэд 4 литр ус шавхана гэсэн үг. Хоёр жил, 720 гаруй хоногийн хугацаанд тасралтгүй ажилласан гэж үзвэл 5.7 сая метр куб усыг энэ байгууллага зайлуулсан байна. Хүүхдээ шүдээ угаахдаа усаа хэмнэ, машин угаалгын газрыг бохир ус ашигла гээд загнаад байхад нэг компани 20 давхар байшин барихын тулд Монгол Улсын хэмжээнд 3-4 хоног хэрэглэх усыг ашиглаад байж болохгүй.

Усны төлбөрт төлөх мөнгөний хэмжээ нь 5 тэрбум төгрөг байх байжээ. Гэтэл бичиг баримт гаргуулаагүй, зөвшөөрөлгүй ус ашигласан учраас бид хохирол тооцох үндэслэл үүссэн. Энэ үндэслэлээр бол 146 тэрбум төгрөгийн хохирол тооцогдохоор байна. 2022 оноос хойш ашигласан, эсхүл өөр хугацаа баталж, бас 22 биш 7 насостой гэдгээ баталбал энэ тоо, хэмжээ багасах боломжтой.

Усны төлбөр бол Монгол Улсын албан татвар. Үүний ард татвараас зайлсхийсэн гэдэг эрүүгийн гэмт хэргийн талаарх асуудал үүснэ гэдгийг хэлье. Бүх зүйл хоорондоо холбоотой байдаг. Хөрсний усыг зайлуулснаас шалтгаалаад Сэлбэ голд халиа, дошин үүсэж өвлийн үер үүсэж байна” гэлээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ