A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 101 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 101 | |
|
Индонезийн засгийн газар нийслэлээ Жакартагаас нүүлгэн Брунейн арлын зүүн хойгийн ширэнгэн ойн бүс болох Калимантан муж руу нүүлгэх шийдвэрт өнөөдөр хүрлээ.
Хүн амын хэт төвлөрөл (10 сая), түүнээс үүдэх асуудал, үер усны гамшгийн эрсдэл, хүрээлэн буй орчны доройтол зэрэг тогтвортой байдлын алдагдлаас үүдэн Жакартагаас нийслэлээ нүүлгэх төслийн саналын тус улсын засгийн газар өчигдөр буюу мягмар гарагт хэлэлцэж бүрэн бүрэлдэхүүнээр нүүлгэж шижлүүлэх шийлдвэрт санал нэгджээ.
Шинэ нийслэлийг тухайн бүс нутгийг хөгжлүүлэх хэрэгцээ, иргэдийн суурьших нөхцөл бүрдэх боломж, эдийн засгийн шинэ зах зээлийг төрүүлэх алсын хараа зэргийг харгалзан үзэж сонгожээ.
Дэлхийн эдийн засгийн форумын судалгаагаар Жакарта хот нам дор, далайн түвшинд тун ойр байрладаг тул үерийн гамшигт хамгийн түрүүнд өртөж, живэх магадлалтай хотоор нэрлэгдэж байсан юм. Ерөнхийлөгч Joko Widodo анх 2019 онд Жакарта хотын эдийн засаг болон хүрээлэн буй орчны тогтвртой байлдыг хангах үүднээс нийслэлийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатайг зарлаж байсан нь ийнхүү ажил хэрэг боллоо.
Индонез улс нь дэлхийн гурав дахь том арал болох Брунейн арлын газар нутгийн дийлэнхийг эзэлдэг юм.
Индонезийн сангийн сайд Sri Mulyani хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Шинэ нийслэлийн хөгжүүлэх төсөл 5 үе шаттайгаар хэрэгжинэ. Эхнийх нь 2022 оноос 2024 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бол 5 дахь үе шат 2045 он хүртэл төлөвлөгдсөн" хэмээжээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|