• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Нийтлэлч: Л.Нандинчимэг   |    125   |  
0

2024 оны цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 4-н буюу өнөөдрөөс эхэлж байна. Иргэд биечлэн буюу оршин суугаа хорооныхоо Засаг даргын байранд очих, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн портал “e-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломж байгаа. 

Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:

  • Дээд офицер (генерал) 65 нас
  • Ахлах офицер 60 нас
  • Дунд офицер, ахлагч 55 нас
  • Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч 50 нас байна.

Түүнчлэн 2024 онд 18 нас хүрэх, шилжиж ирсэн иргэд, харьяа хороон дээрээ биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай бөгөөд бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу нэг зуун нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгоно.

TAGS