• Lead the way ...
         
27
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    109   |  
0

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар Мөнхөөгийн Батбаярыг томилсон байна.

Өмнө нь уг албан тушаалд УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгджээ.

Мөнхөөгийн Батбаяр нь 1975 онд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1993 онд нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар дунд сургууль, 1999 онд Техникийн их сургуулийн Барилга, инженерийн сургууль, 2015 онд Швейцарийн Технологийн их сургууль, 2019 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийг тус тус суралцаж төгссөн. Архитектур мэргэжилтэй, хот төлөвлөлтийн архитектурын магистр зэрэгтэй. 1999-2000 онд “Диз-Арч” ХХК-д архитектур, 2000-2009 онд “Идеал групп” ХХК-д архитектур, гүйцэтгэх захирал, 2009-2010 онд нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт Хэлтсийн дарга, 2010-2011 онд “Идеал групп” ХХК-д захирал, 2011-2015 онд “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-д ерөнхий захирал, 2015-2016 онд Барилга, хот байгуулалтын яаманд Газрын дарга, 2016 онд “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-д ерөнхий захирал, 2016-2017 онд Шадар сайдын орон тооны бус зөвлөх, 2017-2019 онд Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. 2019 оноос одоог хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна. Улсад 19 жил ажилласан.

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ