A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 111 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 111 | |
|
“Нүүрсний” гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр үе шатыг өнгөрөгч арванхоёрдугаар сард зохион байгуулсан. Сонсголын үеэр Цахим хөгжил харилцааны холбооны дэд Ж.Эрхэмбаатарыг нүүрс тээврийн компанитай хамааралтай тухай шинжээч танилцуулсан. Үүнд тэрбээр албан ёсны тайлбар хэлж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Дэд сайд Ж.Эрхэмбаатар “Би ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр болон шинжээч нарт гомдол гаргаж Үндсэн хуулийн цэцэд, харин өөрийгөө шалгуулахаар АТГ-т хандсан. Нүүрсний сонсголын үеэр шинжээч дүгнэлт танилцуулсан. Энэ дүгнэлтээр намайг “Нэмэх тээвэр” компанитай хамтарч бизнес эрхэлдэг гэж зарласан. Энэ компанид Т.Эрхэмбаяр гэдэг хүн хувьцаа эзэмшдэг юм байна. Гэтэл намайг гэж андуурсан, би Ж.Эрхэмбаяр. Нээлттэй танилцуулсан мэдээлэлд нь ч надад огт хамаагүй болох нь харагдаж байгаа.
Мөн “Мастер микс” компанийг би барилгын төсөл эхлүүлэхээр худалдаж авсан. Ковид ч болсон, төсөл ч зогссон, би хоёр гурван жил зарж чадаагүй. Нэг өдөр иргэн Б ирээд худалдаж авсан. Би тухайн үед нийтийн албан тушаалтан биш иргэн байсан. Би 2023 оны нэгдүгээр сараас дэд сайдаар томилогдсоноор нийтийн албан тушаалтан болсон. Ердийн арилжааны хэлцэл хийсэн шүү дээ. Шинжээч энэ гаргасан дүгнэлтдээ хариуцлага хүлээх ёстой. Мөн үүнийг шалгаж, нягтлаагүй нээлттэй сонсголоор танилцуулсан УИХ-ын гишүүн үүргээ биелүүлээгүй. Тиймээс халдашгүй байх нэр, төрөө хамгаалуулахын тулд Үндсэн хуулийн цэц, цагдаа шүүхийн байгууллагад хандаж байна” гэлээ.
Мөн тэрбээр “Сонсголд шинжээч буюу нарийн мэргэжлийн хүмүүсийг хараат бусаар оролцуулах зорилготой байсан. Энэ зорилгоо биелүүлж чадсангүй гэж харж байна. Намайг нэг компанитай нэгдмэл сонирхолтой гэж зарласан. Тэгвэл тээврийн компанийн автомашинд хэзээ, ямар хэмжээний нүүрс ачаад, хил гаалиар хууль бусаар нэвтрүүлсэн бэ гэдгийг зарлах ёстой байсан.
Гэтэл нотлох баримт юуг нотолсон, үнэн зөв эсэх талаар шинжээч дүгнэлт гаргах ёстой байсан. Эцсийн дүндээ энэ сонсголоор гол чиг үүрэг нь иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах ёстой байсан. Өөрөөр хэлбэл төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын нүүрс тээврийн ажил хэрхэн явагдаж вэ гэдэг мэдээллийг олон нийт авах ёстой байлаа. Гэвч зохион байгуулагчид хүссэн мэдээллээ л харуулах нээлттэй сонсгол болсон” гэв.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|