• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    95   |  
0

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 12 дугаар сарын 25-наас 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 61 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 41 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 802 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 4 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 794 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 2 мэдэгдлийг холбогдох байгууллагад хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт нийт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Туул голын сав газрын захиргааны Мэдээлэл, хяналт шалгалтыг зохицуулах албаны удирдах албан тушаалтан “О” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Ашигт малтмал, газрын тосны газрын Хууль, эрх зүйн хэлтсийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “Э” нар бүлэглэн бусдад давуу байдал бий болгосон гэх.

Эх сурвалж: АТГ

TAGS





Холбоотой санал болгох мэдээ