• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%

Нийтлэлч: Б.Аззаяа   |    142   |  
0

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ өнгөрсөн онд баталсан. Энэ оноос хэрэгжих хуулийн шинэ заалтуудыг танилцуулъя.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн бүх харилцааг нэг хуулиар зохицуулж, шимтгэл төлсөн жилтэй уялдуулан тэтгэмж авах нөхцөлийг бүрдүүлэн даатгуулагчийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүллээ. Энэ хуулиар тэтгэмжийн болон ажилгүйдлийн даатгалын сангаас даатгуулагчид тэтгэмж олгох, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны дээд хязгаар ажлын 66 хоног буюу гурван сар, даатгуулагч жилд удаа дараа өвчилсөн, эсхүл хорт хавдар, сүрьеэгээр анх өвчилсөн, бөөрний хүнд хэлбэрийн дутагдал, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн болон эрхтний донор болсон даатгуулагчид нэг удаагийн ажлын 132 өдөр буюу зургаан сарын хугацаанд тэтгэмж олгох хуулийн зохицуулалтыг тусгасан.

Хууль батлагдсанаар даатгуулагчийн авах тэтгэмжийн хэмжээ нэмэгдэж, даатгуулагчийн нийгмийн баталгааг хангах, даатгуулагчийн амьдралын баталгаа сайжирч, ажил олгогчийн санхүү, төлбөрийн чадавхад эерэг нөлөө үзүүлж, даатгалын хамрах хүрээ өргөжих, улмаар ажилгүй болсон даатгуулагчийг хөдөлмөрийн зах зээлд буцан орох боломжийг нэмэгдүүлнэ.

TAGS

Холбоотой санал болгох мэдээ