• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    136   |  
0

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд тээврийн хэрэгслийн техник хяналтын цахим гэрчилгээ буюу RFID технологийг өнгөрсөн онд суурилуулж эхэлсэн.

RFID систем нь төрийн байгууллага болон замын хөдөлгөөнд оролцогчдын мэдээлэл солилцоог сайжруулах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, замын хөдөлгөөнийг хянах, удирдах, дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх юм. Өөрөөр хэлбэл, цахим гэрчилгээ буюу RFID технологийг суурилуулснаар авто зам ашигласны төлбөр хураамж, татвар, оношилгоо, даатгал зэрэг тээврийн хэрэгслийн нэгдсэн сан үүснэ. 

Мөн жолооч нар машинаа хэдийд оношлуулах, төлбөр тооцоогоо цахимаар төлөх,  аль зам засвартай байгаа, түр хаасан зэрэг мэдээлэл авах боломжтой.

2023 онд нийт тэврийн хэрэгслийн бүртгэлийг цахимжуулахаар төлөвлөсөн ч амжаагүй. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,208,891 тээврийн хэрэгсэл цахим гэрчилгээ авсан буюу хэрэгжилт 96 хувьтай байна.

Харин сүүлийн таван жилд огт үзлэг, оношилгоонд хамрагдаагүй, торгууль төлөөгүй 200 мянган тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хассан хэмээн Авто тээврийн үндэсний төвийн Мэдээлэл технологийн хэлтсийн программ хангамжийн менежер Д.Өсөрбаяр мэдээллээ.

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос “Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг ирэх оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл үнэ төлбөргүй наана” гэж мэдээлж байсан.

Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн Техникийн хяналт хариуцсан мэргэжилтэн Г.Хулан “Цахим гэрчилгээг үнэ төлбөргүйгээр нааж байна. Цаашид өөрчлөгдөх эсэхийг мэдэхгүй байна. Хуулиар зохицуулна.

Техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд цахим гэрчилгээ наалгах гэсэн тээврийн хэрэгслийн дараалал их байна. Эдгээр төвүүдээс харьяалал харгалзахгүйгээр цахим гэрчилгээгээ авч болно. Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээгээ наалгасны дараа ч торгуулиа төлөх боломжтой тул ямар нэгэн шаардлага тавихгүйгээр гэрчилгээг олгож байна.

Нэг тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгоход тав орчим минут зарцуулдаг тул хүндрэл үүсэхгүй, хурдан үйлчлэх боломжтой” гэв.

Одоогийн торгууль төлөөгүй дүн 90 гаруй тэрбум төгрөг болж хуримтлагджээ. 50-иас дээш удаа дүрэм зөрчсөн 3000 гаруй жолооч байна. Эдгээр шалтгааны улмаас сүүлийн таван жил торгууль төлөөгүй, үзлэгт хамрагдаагүй нийт 200 мянган тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасжээ. Энэ хүмүүсийн төлөөгүй торгуулийн хэмжээ 4 тэрбум гаруй төгрөг болсон тухай Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Энэ оноос жолооч автомашины торгуулиа 15 хоногийн дотор буюу хуулийн хугацаанд төлсөн тохиолдолд торгуулийг 50 хувиар хөнгөлнө. 15 хоногт багтааж төлөөгүй бол торгуулийг 50 хувиар нэмэгдүүлнэ. Нэмэгдүүлсэн торгуулийг төлөхгүй бол нийтэд тустай ажил хийлгэж, төлүүлнэ хэмээн Хууль зүй дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр мэдээлсэн юм.  Харин 2024 оны 1-р сарын 1-нээс өмнө гаргасан зөрчлийн торгуульд хамаарахгүй аж.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас сүүлийн таван жилд 111 хүн амиа алдсан. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах, торгуулийг заавал төлүүлдэг, хариуцлага хүлээлгэдэг байх нь дараагийн эрсдэлээс сэргийлэх үндэс болно. Бусад улс орнууд торгуулийг төлүүлдэг, төлөөгүй бол тухайн хүний эд хөрөнгө, цалин хөлснөөс албадан гаргуулдаг, жолоодох эрхийг хасдаг, тээврийн хэрэгслийг нь замын хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарладаг. Ийм зохицуулалтыг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлж байна. 

Согтуугаар жолоо барьсан эхний тохиолдлоор эрхийг нь хасаж, 7-30 хоног хорино. Харин хоёр дахь тохиолдлоос 2.7-14 сая төгрөгөөр торгож, зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорино хэмээн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ