A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 92 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 92 | |
|
Шведэд улс бага насны хүүхэд нь өвдсөн тохиолдолд эцэг эхэд ажлын чөлөө өгөхдөө цалингийнх нь 80 хувийг олгодог хуультай.
Үүнийгээ тэд Vård av Barn буюу VAB хэмээн товчилно. Орчуулбаас “хүүхдийн асаргаа” гэнэ. Өөрөөр хэлбэл ажилтны хүүхэд нь ханиад томуу зэрэг янз бүрийн өвчин тусвал цалинтай чөлөө авах боложмийг ийнхүү нэрлэнэ. Тиймдээ ч Шведүүд бусад орны эцэг эх шиг хүүхдээ өвдсөн үед эцэг эх, хамаатан саданаа гуйн харуулах эсвэл ээлжийн амралт, цалингүй чөлөө авахгүйгээр хүүхдээ асрангаа гэрээсээ ажиллаж болдог аж.
Хүүхэд асаргааны цалинтай чөлөөнөөс гадна төрөөс хэрэгжүүлдэг гэр бүлд ээлтэй өөр нэг бодлого бол шинээр төрсөн хүүхэдтэй гэр бүлд үзүүлэх дэмжлэг болон хүүхдийн тэтгэмж юм. Энэ нь карьер завсардах, мэргэжлийн ур чадварын хувьд бусдаас хоцрогдох, ажилгүйдэл, хүйсийн ялгаварлал зэрэг эцэг эхчүүдэд тулгарч болох асуудлаас сэргийлэх үүднээс хэрэгжүүлж буй иргэндээ ээлтэй бодлогын жишээ юм.
Гэр бүлд ээлтэй ажлын соёл
Энэхүү уян хатан бодлого нь Монголчууд бидний хувьд ялангуяа цар тахлын дэгдэлтийн үед алс хол мэт сонсогдож буй бол Шведүүд үүнийг хөдөлмөрийн хуулиндаа тусган, хэрэгжүүлээд хэдийн нэлээдгүй аравныг үдээд буй юм. Төрөөс эцэг эхчүүдийн цалингийн 80 хувийг төлдөг бөгөөд энэ нь нэг өдрийн 1,081 крон буюу 120 ам.доллар эсвэл 88 фунттай тэнцдэг байна.
Эцэг эхчүүд цалинтай чөлөөг хүүхдээ 12 нас хүрэх хүртэл нэг жилд хүүхэд тус бүрийнхээ өмнөөс 120 хоног хүртэлх хугацаагаар авах боломжтой. (Хэрэв 8-аас дээш хоног хүүхдээ асрах чөлөө авах бол эмчийн дүгнэлт гарсан байх шаардлагатай аж.) Сонирхолтой нь эцэг эхчүүд гэр бүлийн бусад гишүүд хамаатан садан, хөрш гээд өөр хэн нэгнээр хүүхдээ харуулах боломжтой ба энэ тохиолдол мөн адил өөрийнхөө өмнөөс хүүхэд асаргааны цалинг тэдэнд олгох боломжтой гэнэ. Энэ бодлого нь хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд ч хүчин төгөлдөр хэрэгждэг бөгөөд жилийн орлогоо нотлох шаардлагатай аж. Энэ бүх бичиг цаасны ажлыг Шведийн Нийгмийн даатгалын агентлагийн аппликэйшнээр шийдэж бодог байна.
Мөн ажил олгогчид нь ажилтнуудаа VAB авах эрхийг нь зөрчдөггүй бөгөөд уян хатан байж, хүссэн үедээ авахыг нь хүлээн зөвшөөрдөг аж.
Шведийн засгийн газар өвдсөн хүүхдээ асрахад олгох чөлөө болох VAB-ыг 1974 онд гэр бүлийн шинэ гишүүнээ өлгийдөн авсан эцэг эхчүүдэд хоёуланд нь зэрэг амралт өгөхийг хуульчилж өгсний дараа жил нь хүчин төгөлдөр хууль болгон хэрэгжүүлж эхэлсэн байна. Ажил олгогчдын хувьд энэхүү цалинтай чөлөө нь төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд бага зэрэг хүндрэл учруулдаг ч нөгөөтээгүүр компаниудад ялгаатай хүмүүсийг ажиллуулах боломжийг олгодог байна.
Ийнхүү өвдсөн хүүхдээ асрахдаа ажлын байраа хадгалах боломжийг олгодог бодлого хэрэгждэг нь тус улс эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн байдлаар Европын холбоонд тэргүүлэх болсон шалтгаан юм. Энэ нь эмэгтэйчүүдэд хувийн амьдрал болон карьерээ зохицуулах ажил мэргэжлийн талбарт бусдаас хоцрогдохгүй байх боломжийг бүрдүүлдэг байна. Мөн тус улсын нийгмийн даатгалын агентлагийн мэдэгдсэнээр өдгөө хүүхдээ харахаар цалинтай чөлөө авах ээж аавуудын тооны харьцаа нь 40:60 байгааг жендэрийн эрх тэгш байдлыг хангах үүднээс тэнцүүлэхээр анхаарч буй аж.
Нөгөөтэйгүүр хүүхдээ асрахаар чөлөө авсан эцэг эхчүүдийн цалинг олгох нь тус улсын эдийн засгийн ачааллыг нэмэх нь гарцаагүй юм. Шведийн нийгмийн даатгалын агентлагийн мэдээлснээр 2019 онд 10 сая хүн амаас 6.7 сая нь чөлөө авсан бол энэ үзүүлэлт цар тахалтай холбоотойгоор үлэмж нэмэгдэж 2020 онд 8.3 сая болж өсжээ. Ийн тус улсын засгийн газар 1.7 тэрбум швед крон буюу 18 сая ам.долларыг Нийгмийн даатгалын сангаас иргэддээ олгожээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|