• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    125   |  
0

Хятад улс Бээжингийн өвлийн олимпд зориулж Fuxing нэртэй жолоочгүй хурдны галт тэргийг танилцууллаа. . Энэхүү галт тэрэг нь Бээжингээс  173 км-ийн зайтай  байрлах Zhangjiakou хотын Олимпын хотхоны хооронд тамирчид, үзэгчдийг цаг хугацаанд нь тээвэрлэх юм.

Төрийн мэдээллийн Xinhua агентлагийн мэдээлснээр энэхүү галт тэрэг нь 5G сүлжээнд холбогдсон шууд нэвтрүүлгийн студитэй тул сэтгүүлчид, хэвлэлийнхэн галт тэрэг дотор шууд дамжуулалт хийх боломжийг бүрдүүлжээ.

Түүнчлэн тус хурдны галт тэрэг нь Бээжин хотын төвөөс 3 цагийн зайтай байрлах Zhangjiakou дахь олимпын цэнгэлдэх хүрээлэн хүртэл зорчигчдыг 50 минутын хугацаанд тээвэрлэх аж.

Энэхүү галт тэргийг бүтээх ажиллагаа 2018 оноос эхэлсэн бөгөөд Бээжин болон  Zhangjiakou-г холбосон төмөр зам 2019 онд баригдаж дууссан байна.  

Мөн тус галт тэрэгний интерьерийг харуулсан Xinhuaе-гийн видеонд тус галт тэрэг тамирчид хувцас, цана зэрэг эд зүйлсээ хадгалах шүүгээг /locker/ байршуулжээ. Associated Press-ийн мэдээлснээр тус галт тэрэг 9.22 тэрбум ам.долларын өртгөөр бүтжээ.

Нэмж хэлэхэд Бээжингийн өвлийн олимп хоёрдугаар сарын 04-нөөс эхлэх бөгөөд халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс "closed loop” bubbles менежмент бүхий тусгаарлалтын чанд системийг  хэрэгжүүлж байгаа бөгөөд тамирчид  тэмцээн болох хотхон дотор сонгогдсон бэлтгэлийн газар, ресторан, болон буудлынхаа хооронд л зорчих зөвшөөрөлтэй аж. 

Эх сурвалж: insider.com

TAGS
#Media