• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    72   |  
0

Авто тээврийн үндэсний төв 2023 онд тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдаагаар нийт 7509 дугаарыг дуудлага худалдаанд оруулж, 6865 дугаарыг худалдан борлуулж, 12,482,000,000 / Арван хоёр тэрбум дөрвөн зуун наян хоёр сая/ төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Уг орлогоо Хүүхдийн төлөө санд төвлөрүүлсэн байна. 

Иргэн дараах зөвлөмжийн дагуу дуудлага худалдаанд оролцох боломжтой. Үүнд:

  • Дуудлага худалдаа эхлэхээс 10-20 минутын өмнө системд нэвтэрч бэлэн байдлаа хангасан байх.
  • Өөрийн тоног төхөөрөмжийн цэнэг, интернэт сүлжээ болон бусад найдвартай ажиллагааг хангаж ажиллах.
  • Үнийн санал өгөөд 2 минутын дотор өөр хэн нэгэн үнэ өсгөөгүй тохиолдолд та дуудлага худалдаанд ялна.
  • Дуудлага худалдаанд ялсан боловч үлдэгдэл төлбөрийг заагдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй.
  • Тухайн дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгө, төлбөр төлсөн дансруу 7 хоногийн дотор буцаж орно. 
TAGS