• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    95   |  
0

Хятадад үйлдвэрлэсэн анхны том оврын аяллын хөлөг онгоц 2024 оны 1-р сарын 1-нд тус улсын Шанхайн "Ү Сүн Көү" усан зогсоолоос хөдөлж замд гарлаа. Аяллын хөлөг Япон, Өмнөд Солонгос хүрч 6 шөнө, 7 өдөр олон улсын аялал хийх аж.

 

Хөлөг онгоц үйлдвэрлэлийн корпораци "Ай Да" аяллын хөлгийн гүйцэтгэх захирал Чэнь Раньфэн: "Одоогоор бид Зүүн хойд Ази чиглэлд аялж байна. Цаашдаа Зүүн өмнөд Ази руу шинэ маршрут нээнэ. Тэнгисийн Торгоны замаар аялах тухай төлөвлөж байна. Өөр бусад улсын боомтоос хөдлөхдөө гадны жуулчдыг авч явж аялуулах зорилготой" гэжээ.

Дэлхийн хамгийн том цахилгаан, механик хосолсон уг хөлөг онгоцонд 25 сая гаруй эд анги угсарсан байна. Уг хөлөг онгоц 2125 өрөөтэй, дээд тал нь 5246 зочин хүлээн авах хүчин чадалтай гэнэ. 

TAGS