• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    110   |  
0
Нүүрсний нээлттэй сонсголын үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг хүнцэл нэртэй химийн элементээр хордуулсан байж болзошгүй гэх мэдээллийг түүний гэр бүлийн хүмүүс өгсөн. Тэгвэл уг асуудалд хууль хяналтын байгууллагаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж хүнцлийн хэмжээг нэгжид шилжүүлэхдээ алдаа гаргасан гэж үзсэн байна. 
 
Б.Ганхуяг нь 2023 оны 11 дүгээр сард "Улаанбаатар Сонгдо" эмнэлэгт онош тодруулах зорилгоор хэвтэн эмчлүүлэх үед тус эмнэлгээс эрүүл ахуй, хор судлалын лабораторид сорилт шинжилгээ хийлгэжээ.
 
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтаар "Улаанбаатар Сонгдо" эмнэлгээс цусанд илэрсэн 9,29 мкг/дл хүнцлийн хэмжээг нэгжид шилжүүлэхдээ алдаа гаргасан. Хүний биед хүнцэл 9200 дахин ихэссэн бол хүн амьд явах боломжгүй ба Б.Ганхуягийн биологийн дээжид хийсэн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Эрүүл ахуй, хор судлалын шинжилгээгээр цусанд хүнцэл 9,26 мкг/дл, шээсэнд 0,86 мкг/дл, үсэнд 0,24 мкг/дл, мөн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр давтан хийсэн “Хэлт энд сэфти солушинс” ХХК-ийн лабораторийн шинжилгээгээр цусанд 8,96 мкг/дл, үсэнд 0,22 мкг/г, шээсэнд илрээгүй зэрэг нь хүнцлийн хэмжээ зохих түвшинд байгаа нь  тогтоогдсон байна.
 
Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон дээрх нөхцөл байдал нь гэмт хэргийн шинжгүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Прокурорын газарт хүргүүлж, энэ тухай гомдол гаргагчид албан бичгээр хариу мэдэгджээ.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ