• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    105   |  
0

78 настай физикч Ричард Эпстейн нь түрүү булчирхайн 4 дүгээр шатны хортхавдар, тунгалгийн эсийн архаг лейкоз зэрэг өвчнүүдийг даван туулж буй ч олон хүмүүст хүсэл мөрөөдлөө биелүүлэх, шинэ зүйл сурахад хэзээ ч оройтдоггүй гэдгийг өөрийнхөө жишээгээр баталж буй нэгэн. Тэрээр өөрийгөө эдгээр өвчнөөс сатааруулахаар тэшүүрийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд тэшүүрээр гулгах нь түүнийг тодорхойгүй байдал, айдсын ангалаас авардаг гэж итгэдэг байна.

Түүний тэшүүрээр хичээллэх болсон түүх нь хос тэшүүр бэлгэнд авч, Нью-Мехикогийн, Санта фе хотын мөсөн гулгуурын талбайг анх зорьсноор эхэлжээ. “Би цаг үргэлж намайг тухтай бүсээс татан гаргах  зүйлсийг хийхийг хичээдэг, энэ л үед ямар нэг гайхалтай зүйлс амьдралд минь тохиох юм шиг санагддаг” хэмээн The Guardian-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр долоо хоногт гурван удаа тэшүүрээр хичээллэдэг ба хэрэв чамайг сорьдог зүйлсийг үргэлж хийвэл чамд гайхалтай зүйлс тохиолдох нь гарцаагүй гэдэгт итгэдэг нэгэн. 

Ричард хүүхэд байхдаа спортод тун авьяасгүй нэгэн байжээ. Тэр одоо ч бөмбөг цэх шидэж чаддаггүйгээрээ ичдэг ч шинэ содон зүйлст өөрийгөө сорихоос хэзээ ч буцдаггүй аж. Тухайлбал, снөүбоард, хадан авиралт,  роликоорзэрэг тэнцвэр шаарддаг спортоор тус тус хичээллэж үзжээ. 

Тэр ..би ийм, тийм зүйлд сайн байсан гэх сайрхан ярихаас илүү ажил мэргэжилдээ болон хувийн амьдралдаа алдаа гаргах, ичгүүртэй байдалд орохоос эмээхгүйгээр шинэ зүйлийг турших, нээж үзэхийг чухалчилдаг нэгэн. 

Физикч Ричард Харвардын астрофизикийн хүрээлэн, Нордикийн Институтийн Онолын физикийн судалгааг насаараа хийжээ. Тэрээр өдгөө Нью-Мехикогийн их сургуульд судлаач профессороор сайн дураар ажилладаг байна. 200 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, сүүлийн 20 жил чичиргээ, чимээ багатай, эрчим хүчний бага зарцуулалттайхөргөгчнийтехнологийн судалгаан дээр ажиллаж буй бөгөөд ирэх жил гэхэд энэхүү төслийнхөө үр дүнд хүрнэ гэдэгтээ итгэдэг. 

Тэрээр TheGuardian-д өгсөн ярилцлагадаа “Би спортод хамгийн муу тамирчин байж болох ч өтөл нас өвчин хоёроор шалтаглахгүй, хамгийн идэвхтэй хүн байхыг хичээдэг.” гэжээ.

Эх сурвалж: Theguardian.com  

 

 

TAGS