• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    248   |  
0

Япон Улсын Засгийн газар /Японы БШУЯ/-аас 2024 оны Японы их сургуульд Япон хэл, Япон соёл судлаач оюутан болон ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх оюутныг шалгаруулах хоёр тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, бүртгэлийг эхлүүлжээ. 

1. Япон хэл, Япон соёл судлаач оюутан: Энэ хөтөлбөрт хамрагдсанаар суралцагч оюутан нь япон хэлний түвшин, Япон орон судлал, япон соёлын талаарх ойлголтоо нэмэгдүүлж, энэ дагуу боловсрол эзэмшинэ.

  • Тэтгэлэг авах хугацаа: 2024 оны 10 сараас (эсвэл сургалт эхэлсэн сараас) 1 жил
  • Тэтгэлгийн хэмжээ: Сар бүр 117,000 иен
  • Элсэлт болон сургалтын төлбөр: Японы БШУЯ-аас хариуцна.
  • Суралцах байгууллага: Японы БШУЯ-аас заасан Японы их сургууль
  • Шалгалт: Бичгийн шалгалт (япон хэл) болон ярилцлагын шалгалт авна.

Хөтөлбөрийн талаарх илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

2. ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх оюутан: Хөтөлбөрт гадаад орнуудаас ЕБС-д багшилж буй багш нар хамрагдах бөгөөд Японы ЕБС-ийн сургуулийн сургалтын хөтөлбөр, боловсролын агуулгын талаар судалгаа хийнэ.

  • Тэтгэлэг авах хугацаа: 2024 оны 10 сараас (эсвэл сургалт эхэлсэн сараас) 2026 оны 3  сар
  • Тэтгэлгийн хэмжээ: Сар бүр 143,000 иен
  • Элсэлт болон сургалтын төлбөр: Японы БШУЯ-аас хариуцна.
  • Суралцах байгууллага: Японы БШУЯ-аас заасан Японы их сургууль
  • Бүртгүүлэх шалгуур: Эндээс үзэж танилцана уу.
  • Шалгалт: Бичгийн шалгалт (япон хэл, англи хэл) болон ярилцлагын шалгалт

Хөтөлбөрийн талаарх илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja  энд дурдсан бичиг баримтыг 4.-т заасан бүрдүүлж ирүүлэх зааврын дагуу ирүүлнэ. Бичиг баримтыг япон эсвэл англи хэлээр бэлдэж өгөхийг анхаарна уу.

Бүрдүүлсэн бичиг баримт хүлээн авах хугацаа:

  • 2024 оны 1 сарын 29-ний өдрийн /Даваа/ 09:00 цагаас
  • 2024 оны 2 сарын 2-ны өдрийн /Баасан/ 17:45 цаг дуустал хүлээн авна.

Хүлээн авах байгууллага:

  • Японы ЭСЯ-ны харуулын төв байр
  • Орон нутгийн иргэн бичиг баримтаа дээрх хугацаанд ирүүлэхэд хүндрэлтэй бол энэ тухай тус яамны Соёл, мэдээллийн хэлтэстэй холбогдож зөвлөгөө авна уу. 

Эх сурвалж: Япон Улсын Элчин сайдын яам

TAGS





Холбоотой санал болгох мэдээ