• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    178   |  
0

1.Таны төлж байгаа НДШ таны нэрийн дансанд орно. Та үүнийгээ ипотек, байрны зээл, сургалтын төлбөрийн хөнгөлөлт урамшуулалд хамрагдах хэлбэрээр захиран зарцуулах эрхтэй болж байна.

 Хуулийн заалтууд:

27.1.Тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ба түүнээс хойш төрсөн даатгуулагч тэтгэврийн даатгалын нэрийн данс /цаашид "нэрийн данс" гэх/-тай байна.

27.2.Нийгмийн даатгалын байгууллага даатгуулагч бүрд нэрийн данс нээнэ.

27.3.Даатгуулагчийн нэрийн дансанд дараах орлогыг бүртгэнэ:

27.3.1.нэрийн дансны эхний үлдэгдэл:

27.3.2.даатгуулагчийн төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэл:

27.3.3.ажил олгогчийн төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэл:

27.3.4.нийгмийн даатгалын сангаас төaлсөн шимтгэл:

27.3.5.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төлсөн шимтгэл:

27.3.6.төрөөс төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэл:

27.3.7.нэрийн дансанд бүртгэсэн орлогод тооцсон хүү:

27.3.8.нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогын хөрөнгө оруулалтын өгөөж

 

29.5.Тэтгэврийн нөөц санд байршуулсан даатгуулагчийн мөнгөжүүлсэн орлогыг түүний саналд үндэслэн доор дурдсанаар хөрөнгө оруулж болно

29.5.1.энэ хуулийн 13.1-д заасан санхүүгийн хэрэгсэлд:

29.5.2.тухайлсан хуулиар зохицуулсан эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн санхүүжилтэд.

 

2. Тэтгэвэр өвлөгддөг болно. Таны олон жил төлсөн НДШ таныг нас барах үед хууль ёсны өв залгамжлагч буюу үр хүүхэд, хань ижилд тань өвлөгдөнө.

 Хуулийн заалтууд:

29.6 Даатгуулагч нас барвал түүний мөнгөжүүлсэн орлогыг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлүүлнэ.

29.7.Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхээр бол нэрийн дансны мөнгөжүүлсэн орлого, тэжээгчээ алдсаны тэтгэвэрт зарцуулах нийт хөрөнгийн хэмжээг тооцож, үлдэгдлийг энэ хуулийн 29.8-д заасан журмын дагуу өвлүүлнэ.

46.3Энэ хуулийн 29.6 дахь хэсгийг 2030 оноос эхлэн хэрэгжүүлнэ.

 

Мөн НДШ албан журмаар төлөхтэй холбоотой дараахь өөрчлөлтүүд оржээ.

Өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын төрөлд албан журмаар даатгуулж, гэрээний дагуу олсон орлогоосоо 9.3 хувийн шимтгэл төлнө.

Үндсэн ажлын цагаасаа бусад цагт Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээний дагуу хэд хэдэн ажил зэрэг гүйцэтгэж байгаа ажилтан тэтгэврийн даатгалын төрөлд албан журмаар даатгуулж, гэрээний дагуу олсон орлогоосоо 8.5 хувийн шимтгэл төлнө. 

 

Энэхүү хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

      • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ:

2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550’000₮ байсан бол 2024.01.01-с 660’000₮ болно.

 

      • Хувь хүний орлогын албан татварын тухай хууль:

 

Хувь хүн бизнесийн үйл ажиллагааны орлогын дүнгээсээ үл хамааран хялбаршуулсан горимоор, зардлаа нотлохгүй, бүртгэл хөтлөхгүй, тайлан тооцоо гаргахгүйгээр нийт орлогынхоо 1%-р орлогын албан татвар төлөх боломжтой болно.

 

      • Улс төрийн намын тухай хууль:

МУ-ын нийт сонгогчдын тоог үндэслэж, сонгогдсон улс төрийн намуудад төрөөс, улсын төсвөөс санхүүжилт олгодог болж байна. Өөрөөр хэлбэл таны төлсөн татварын мөнгөний тодорхой хэсгийг нам авна.

 

Хуулийн заалт:

27 дугаар зүйл.Төрийн санхүүжилт

27.1.Улсын Их Хурлын ээлжит, эсхүл ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогч /цаашид "нийт сонгогч" гэх/-ийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.7 хувиар үржүүлснээс илүүгүй төгрөгийг улсын төсвөөс намуудад энэ хуульд заасны дагуу хуваарилах замаар төрийн санхүүжилт олгоно.

27.3.Нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно.

27.5.Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангасан намд дараах томьёогоор төрийн санхүүжилтийг жил бүр олгоно:

Н = /С1 х Т1/ + /С2 х Т2/

27.6.Энэ хуулийн 27.5-д заасан томьёо дахь дараах тэмдэглэгээг доор дурдсан утгаар ойлгоно:

27.6.1."Н" гэж нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн дэмжлэг авсан намд хуваарилах нийт санхүүжилтийг:

27.6.2."С1" гэж Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналын тоог:

27.6.3."С2" гэж Улсын Их Хуралд тухайн намын авсан суудлын тоог:

27.6.4."Т1" гэж нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.5 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг:

27.6.5."Т2" гэж нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг.

 

      • Сонгуулийн тухай хууль :

 

УИХ-ын 78 гишүүнийг бид нэрийг нь дугуйлж сонгоно. Харин 48 гишүүнийг нь сонгохдоо зөвхөн улс төрийн намыг дугуйлна. Улс төрийн нам хэнийгээ гаргахаа өөрөө шийддэг тогтолцоонд шилжинэ гэсэн үг.

 

      • Боловсролын багц хууль:

 

1.15-с доогшүй жил ажилласан багшийн 1 хүүхдийг дээд сургуульд суралцуулна.

2:Амьдрах нөхцлөө сайжруулж орон сууц авахад нь төрөөс дэмжлэг үзүүлнэ гэж тодорхойгүй заалт оржээ.

 

 

 

Бэлтгэсэн З.Батзаяа

Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ