A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 142 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 142 | |
|
Япон тэнгист энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдөр 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Хокүрикү бүс нутгийн Нийгата, Тояама, Ишикава болон Тохокү бүс нутгийн Ямагата, Кансай бүс нутгийн Хёого мужийн хойд хэсгээр 3 метрийн өндөртэй цунамигийн түгшүүр зарлаад байна.
Тус бүс нутагт оршин суугаа иргэд Та бүхэн яаралтай далайн эрэг болон голын эргээс холдох, өндөрлөг газарт гарахыг анхааруулж байна.
Цунамигийн анхааруулга нь цунами үүсэж болзошгүйг илтгэх анхааруулсан зүйл бөгөөд “цунамигийн сэрэмжлүүлэг”-ээс нэг доогуур түвшний сэрэмжлүүлэг юм. Энэ анхааруулгаар цунами үүсэж болзошгүйг хүмүүст мэдээлж, далайн эрэг орчмын оршин суугчдыг болгоомжтой байхыг уриалдаг.
Цунамигийн сэрэмжлүүлэг гарсан бүс нутагт яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлага бага хэдий ч далайн эрэг болон далайн эрэг орчмын газруудад болгоомжтой байхыг шаарддаг. Зөвлөмж гарсан бол далайн эрэг орчмын оршин суугчид далайгаас хол байж, эргийн шугамаас нүүн шилжих нь зүйтэй.
Мөн орон нутгийн цаг уурын товчоо, гамшгаас урьдчилан сэргийлэх байгууллагууд цунамигийн талаар сэрэмжлүүлгийг гаргадаг.
Иргэд сэрэмжлүүлэг, анхааруулгын мэдээллийг олон нийтийн телевиз болон бусад хэрэгслээр шуурхай авч, холбогдох зааврыг дагаж мөрдөх нь чухал. Цунамигаас болгоомжилж, хангалттай сонор сэрэмжтэй байх нь зүйтэй бөгөөд орон нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөнд үндэслэн зохих арга хэмжээг авахад анхаарна уу.
Цунамигийн талаарх мэдээллийг монгол хэлээр дараах холбоосоор орж, нягтлахыг хүсье: https://www.data.jma.go.jp/multi/tsunami/index.html?lang=mn
Эх сурвалж: Япон Улсын Осака дахь Монгол Улсын Ерөнхий Консулын газар
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|