• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    111   |  
0

Өчигдөр буюу 1-р сарын 1-ний даваа гарагт Япон улсын төв хэсэгт 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Улмаар Ишикава мужийн Ното хотод цунамигийн түгшүүр зарлаад байв.

Газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алдсаныг NHK суваг мэдээллээ. Газар хөдлөлт болсон 50 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. 30 гаруй мянган өрх цахилгаангүй болсон юм.

Өчигдөр таван метр хүртэлх өндөр цунами ирж болзошгүйг Японы цаг уурын албанаас мэдээлж байсан бол өнөөдөр өглөөний байдлаар 1 метр хүртэл болж буурсан хэмээн зарлажээ.

Газар хөдлөлтийн төв хэсгээс 540 километрийн зайд амьдардаг иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак нар Япон улсын ард иргэдэд туслахад бэлэн буйгаа мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: The Japan Times, BBC

 

TAGS