• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    140   |  
0

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг үргэлжүүлэн нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн юм. Тэгвэл шүүгч яагаад Н.Өнөрцэцэгийг үргэлжлүүлэн хорих прокурорын саналыг хүлээн авч шийдвэрлэснийг шүүхийн тоймоор тайлбарлажээ.

Шүүх тойм:

Прокуророос Н.Өнөрцэцэгийг худал мэдээлэл тараасан гэсэн 5 үйлдэл, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэсэн 1 үйлдэл, хувь хүний нууцыг задруулах гэсэн 1 үйлдэл, татвар төлөхөөс зайлсхийх гэсэн 1 үйлдэл, мөнгө угаах гэсэн 1 үйлдэл, Төрийн нууцыг хууль бусаар олж авах гэсэн 1 үйлдэлд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, мөн 1 үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр, Н.Баатарсайхан, А.Бум-Аюуш нарыг оролцуулсан боловч яллагдагч Н.Өнөрцэцэг нь дээрх нэр бүхий өмгөөлөгч нараас хууль зүйн туслалцаа авахгүй, татгалзах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хуульд зааснаар заавал өмгөөлөгч оролцуулах нөхцөл үүсээгүй тул хуралдааныг үргэлжлүүлэв.

Н.Өнөрцэцэгт холбогдох 10 үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн ээдрээ төвөгтэй байдал зэргийг харгалзан дахин 1 (нэг) сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай прокурорын саналыг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн.

Жич: Яллагдагчийн өмгөөлөгч О.Батсүхэд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлгийн товыг шүүхээс 3 удаа залгаж, 1 удаа зурвас илгээсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйг дурдаж, яллагдагчийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмгөөлүүлэх эрхийг бүхий л талаар хангасан болно гэжээ.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно гэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ