A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 145 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 145 | |
|
БНХАУ-ын "Юутон" үйлдвэрээс эхний 35 автобусыг урд шөнө Улаанбаатарт авчирлаа. Автобуснуудыг Зорчигч тээврийн нэгтгэлийн жолооч нар Эрээнээс жолоодон авчирчээ. Өнөөдөр автобуснуудыг Сүхбаатарын талбайд байрлуулан, олон нийтэд танилцуулав.
"Юутон" үйлдвэр нь Эрээн хотоос 1300 км зайд, БНХАУ-ын төвд байрлалтай үйлдвэр юм. Хотын дарга Х.Нямбаатар энэ сарын 28-нд болсон хэвлэлийн хуралд "Би ажлаа аваад 70 хонож байна. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Энэ хуульд заасан нөхцөлүүдийн дагуу тендер зарлан, гэрээ байгуулж, автобусаа авахад хоёр сар зарцууллаа. Бид хамгийн богино хугацаанд худалдан авалтаа явуулсан" гэсэн юм.
Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлжээ. Эдгээрээс Yutong Bus Co.,Ltd шалгарч, энэ сарын 15-нд НЗДТГ-тай гэрээ байгуулсан юм.
Автобуснуудын баталгаат хугацаа 24 сар, ашиглалтын арван жилийн хугацаанд үйлдвэрлэгчийн зүгээс найдвартай сэлбэг хэрэгслээр хангана.
Бид Сүхбаатарын талбайд очиж, автобусыг жолоодон ирсэн жолооч, нийслэлийн холбогдох мэргэжилтнээс дараах мэдээллийг авлаа.
Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлжээ. Эдгээрээс Yutong Bus Co.,Ltd шалгарч, энэ сарын 15-нд НЗДТГ-тай гэрээ байгуулсан юм.
Автобуснуудын баталгаат хугацаа 24 сар, ашиглалтын арван жилийн хугацаанд үйлдвэрлэгчийн зүгээс найдвартай сэлбэг хэрэгслээр хангана. Суугаа 26, босоотойгоо нийлбэл нийт 85 хүний багтаамжтай, Евро-5 хөдөлгүүртэй.
Зорчигч тээврийн нэгтгэлийн жолооч: Жолоочийн тохь тухыг дээд зэргээр хангажээ. Бид өдөрт 15-16 цаг ажиллахдаа огт хөдөлдөггүй, суугаа ажил хийдэг. Дулаахан, сандал нь зөөлөн байна. Ар нуруунаас массаж хийдэг юм байна. Заал дулаан болохоор цонх цантахгүй.
Бид Эрээнээс энэ автобусыг жолоодож урд шөнө ирлээ. Хүч ихтэй юм байна. Биднийг автобусаа хүлээн авахад шатахууны савыг дүүргэсэн байсан. Эрээнээс наашаа 730 км зам туулахдаа түлш хийгээгүй. Миний тооцоолсноор шулуун замд 100 км-т 30 литр шатахуун хэрэглэдэг юм байна. Түгжрэлтэй зам дээр энэ тоо өөр байна.
Техникийн үзүүлэлт тал дээр ярих юм алга. Бид эндээс явахдаа сургалтад хамрагдаж, шинэ автобусны техникийн нөхцөлтэй танилцаад явсан. Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн захирагчийн алба, Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга нар бүгд хамт очсон. Мөн “Юутон” үйлдвэрийн Ерөнхий инженер, Гадаад харилцааны менежер нь надтай хамт, манай автобусаар ирсэн. Манайх улсдаа нэгдүгээрт тооцогдох үйлдвэр гэж байна лээ.
Зорчигчдоосоо гуйхад, гамтай эдлээрэй. Манай зорчигчид үнэхээр заваан. Өөрсдөөсff бурууг хайдаггүй, үйлчлүүлэгч хаан гэдэг. Автобусанд хог их хаядаг. Зажилсан бохио энд тэнд наадаг. Шинэ автобусны суудал бүр хажуудаа утас цэнэглэх USB оролтуудтай, тэр рүү нь бохь чихэх вий дээ.
Өнөөдрөөс манай баазын 33 автобусыг акталсан. Эдгээр нь БНСУ-аас 15 жилийн өмнө авсан, цэнхэр цагаан автобусууд. Уг нь 12 жил ашиглах байсныг сайн жолоооч, сайн засварчдын хүчээр өнөөг хүргэсэн. Дахин ашиглах ямар ч боломжгүй болсон.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|