• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    172   |  
0

The Hu хамтлаг Америкийн “Алтан Дуун” Шагнал хүртлээ. Энэхүү шагналыг 2023 оны хамгийн их сонсогч, хамгийн их борлуулалттай дуунд олгодог гэдгээрээ онцлог бөгөөд тэдний “Чонон сүлд” дуу шалгарчээ.

Тодруулбал, Америкийн дуу бичлэгийн үйлдвэрлэлийн холбоо буюу RIAA гэх байгууллага байдаг бөгөөд тус улсад борлогдсон сингл, альбомуудыг худалдаалагдсан тоогоор нь Gold, Platinum, Multi-Platinum, Diamond зэрэг сертификат буюу батламж олгодог юм байна.

Алт нь 500,000 ширхэгээс дээш борлуулагдсан сингл болон альбомд, Платинум нь нэг саяас дээш, Мальти Платинум нь хоёр саяас дээш, Даймонд нь 10 саяас дээш борлуулалттай гэдгийг батламжилдаг аж.

RIAA энэ оны зургаадугаар дугаар сард Хү хамтлагийн "Чонон Сүлд" дуу /Papa Roach хамтлагийн Jacoby Shaddix-тай хамтран дуулсан хувилбар/ энэ амжилтад хүрснийг батлан зарласан юм.

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ