• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    122   |  
0

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хуралдаанаар "Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг асуудлаар завсарлага авсан хугацаа дууссан тул Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 56,5 хувь нь дэмжиж, тогтоолын төслийг баталлаа.

"Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" УИХ-ын тогтоолын эцсийн найруулгын талаар санал хэлэх гишүүн байгаагүй тул эцсийн найруулгыг сонслоо. Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг 2024 оны 06 дугаар сарын 28-ны баасан гарагт зохион байгуулна. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ