• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    148   |  
0

2024 оны 1-р сарын 1-нээс эхлэн жолооч нарын хариуцлагыг чангатгах зорилготой холбогдох хуулийн заалтууд хүчин төгөлдөр мөрдөгдөх тухай хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдэгдсэн.

Тодруулбал тэрбээр "Торгуулиа хуульд заасан 15 хоногийн дотор төлөөгүй бол торгуулийн хэмжээ 50 хүртэл хувиар нэмнэ. Тэгээд ч төлөхгүй бол хөдөлгөөнд орох эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх замаар заавал хариуцлага тооцож, төлүүлнэ. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 50-иас дээш удаагийн үйлдэлтэй 3,000 гаруй жолоочийн төлөөгүй торгуулийн хэмжээ 4 тэрбум төгрөгт хүрсэн. Торгуулиа төлөөгүй бол тээврийн хэрэгслийн эзэмшигчийг солих боломжгүй болсон. Харин 15 хоногийн хугацаандаа торгуулиа төлбөл 50 хувь хөнгөрүүлэхээр заасан байгаа” хэмээжээ.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол эхний удаад жолоодох эрхийг хасаж, 400 нэгжээр торгоно. Харин хоёр дахь удаагаа ийм үйлдэл гаргавал Эрүүгийн хуулиар шийтгэх аж.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ