A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 109 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 109 | |
|
Энэ жил Европын орнуудад олон жилийн дунджаас илүү хүйтэн өвөл болсон. Иймд бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын халдвар их тархжээ.
RSV (respiratory syncytial viruses) вирусын эсрэг бүтээсэн шинэ вакциныг гурван өөр улсын хүүхдүүдэд туршжээ. Ингэхэд амьсгалын замын халдвараас сайн хамгаалж байгааг тогтоосон байна.
Сүүлийн жилүүдэд амьсгалын замын синцитиал вирусын халдвар ихэссэн. Энэ вирусын халдвар ханиадтай ижил шинж тэмдгээр илэрдэг, нярай хүүхдүүд, өндөр настнуудыг үхэлд хүргэх аюултай. Жил бүр 30 мянга орчим, тав хүртэл настай хүүхдүүд энэ вирусын улмаас эмнэлэгт хэвтдэг. Тэднээс 30 нь нас бардаг аж.
Хүүхдүүд өндөр халуурч, арай хийн амьсгалж, унтаа байдалтай ирдэг тул тэдэнд хүчилтөрөгчөөр залгадаг аж.
Шинэ вакциныг Их Британийн “Эрүүл мэндийн үйлчилгээ” байгууллага баталбал хэрэглээнд нэвтрүүлнэ. Хүүхэд нь амьсгалын замын синцитиал вирусын халдвар авч байсан гэр бүлүүд энэ зөвшөөрлийг хүлээж, хүүхдээ хурдан дархлаажуулах хүсэлтэй байна.
Эрдэмтэд англи, франц, германы 8000 хүүхдэд амьсгалын замын синцитиал вирусын халдвараас хамгаалах вакцины нэг тунг тарьжээ. Хүүхдүүдийн хамгийн том нь 12 сартай.
New England хэмээх анагаахын сэтгүүлд бичсэнээр туршилтын дараа амьсгалын замын синцитиал вирусын улмаас эмнэлэгт хэвтсэн хүүхдийн тоо 83 хувиар, амьсгалын замын бусад халдвар 58 хувиар тус тус буурчээ.
Вакцины нөлөө бүх хүүхдэд ижилхэн, хөнгөн хэлбэрээр илэрсэн байна. Вакциныг Санофи, АстраЗенека компаниуд хамтран бүтээсэн. Дархлаажуулалтын тал дээр Засгийн газарт зөвлөгөө өгөх зорилготой ажилладаг баг энэ вакциныг ирэх онд хэрэглээнд нэвтрүүлэхийг зөвлөжээ. Учир нь шинэ вакцин тарьсан даруйдаа хүний биеийг хамгаалж эхэлдэг байна.
Эх сурвалж: BBC
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|