• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    102   |  
151

"Хэрэв бүтээлийг нь арилжааны зорилгоор ашиглах бол эхлээд зөвшөөрөл авахыг эрх зүйн хувьд шаардах ёстой" гэж "The New York Times" онцлов

“The New York Times” компани контентуудыг нь хиймэл оюун сургахад зөвшөөрөлгүй ашигласан буюу зохиогчийн эрхийн асуудлаар “Microsoft” болон “OpenAI” компанийг шүүхэд өглөө.

Хэрэв бүтээлийг нь арилжааны зорилгоор ашиглах бол эхлээд зөвшөөрөл авахыг эрх зүйн хувьд шаардах ёстой гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Мөн шүүхэд мэдүүлэхдээ "Технологийн компаниуд хиймэл оюунт чатботуудаа сургахдаа зохиогчийн эрхтэй олон мянган нийтлэл өгүүллийг нь ашиглаж байгаа нь олон тэрбум ам.долларын бодит хохирол дагуулж байна" гэж тодотгосон байна.

Хэдийгээр “OpenAI” компани “ChatGPT”-ээ гаргаснаас хойш медиа компаниудын шүүмжлэлтэй  тулгарч ирсэн боловч “The New York Times” шиг томоохон хэвлэлийн байгууллагатай нүүр тулж буй нь анх удаагийнх болж байна.

TAGS