• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    145   |  
0

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.12.28/ нэгдсэн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, улсын ерөнхий аудитор Д.Занданбат нарын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ.  

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн 2023 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр УИХ-ын даргад хувийн шалтгааны улмаас үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн байна. Түүний саналыг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 28-ны өдөр хэлэлцэж, олонх нь дэмжсэн талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам чуулганы хуралдааны үеэр танилцуулав.  

"Г.Дөлгөөнийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн ажлаас нь чөлөөлөх тухай" УИХ-ын тогтоолын төслийн талаар нууц саналт хураалт явууллаа. Ийнхүү түүний саналыг УИХ-ын 25 гишүүн дэмжсэнээр 56.8 хувийн саналтайгаар Г.Дөлгөөнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.  Мөн улсын ерөнхий аудитор Д.Занданбат УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй тул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг ирүүлсэн. Тус саналыг УИХ-ын нэгдсэн чуулганаар нууц санал хураалт явуулж үүрэгт ажлаас нь чөлөөлөв. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ