• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    109   |  
0

10.00 цагт: Чингис хаан Үндэсний музейд: “Халхын Цогт Хунтайжийн хадны бичээс”-ийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгүүлсэн батламж гардуулах ёслолын ажиллагаа, мөн хэлэлцүүлэг болно.

11.00 цагт: “Vibe house” ресторанд: (БГД Модны 2-ын гудамж) Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан маркийн нээлт болно.

11.20 цагт: “Хангарди” ордонд: Хот нийтийн аж ахуйн чиглэлийн техник тоног төхөөрөмж худалдан авах тендерийн материал задлах хэвлэлийн бага хурал зарлажээ.

12.30 цагт: “Улаанбаатар” банкны шилэн байрны 8 давхарт: Замын хөдөлгөөний удирдах төвд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар замын хөдөлгөөний шинэ зохицуулалт болон нийтийн тээврийн маршрут шинэчлэлийн бодлогыг танилцуулна. Утас: 9912-7029, 861-50048

14.00 цагт: “Үй Цай” ахлах сургуулийн “Эрдмийн өргөөн”-нд: “Оюун ухааны зураглал”-ын IV дэх удаагийн цахим олимпиад болно.

18.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: "Улаанбаатарын мөнгөн үдэш" шинэ жилийн үйл ажиллагаа үргэлжиж байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ