• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    132   |  
0

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг болон УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарт холбогдох “Нүүрсний” гэх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлээд байгаа. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11:00 цагт гэм буруугийн шүүх хуралдаан эхэллээ.

Б.Ганхуягийн өмгөөлөгчийн зүгээс “Миний үйлчлүүлэгч 2022 оны 12 сарын 7-ны өдрөөс эхлэн жил гаруйн хугацаанд тасралтгүй цагдан хоригдож байна. Түүнийг зайлшгүй хорихгүй л бол болохгүй гэх үндэслэл байхгүй гэж харж байгаа. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаас аль болох зайлсхийх хуулийн зохицуулалт бий.

Мөн түүний эрүүл мэндийн шалтгаантай холбоотой тодорхой хүсэлт байна. Б.Ганхуягийн биеэс хүнцэл илэрсэнтэй холбоотой маргаан, асуудал үүссэн. Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсний дараа түүний биеэс дээж авч дахин шинжилгээ хийсэн. Энэ шинжилгээгээр өмнө илэрсэн хүнцлийн хэмжээ батлагдсан. Өөрөөр хэлбэл лабораторийн шинжилгээгээр үүнийг баталсан. Энэ нь хэвийн үү, үгүй юу гэдэгт асар зөрүүтэй нөхцөл, байдал үүсээд байгаа. Эмч нь энэ байж болохгүй хэмжээ гэсэн бол, ШШГЕГ-аас хэвийн хэмжээ гэсэн тул энэ асуудлыг шийдэхээр ЭМЯ-ны дэргэдэх Хор судлалын мэргэжлийн салбар зөвлөлд хандан лавлагаа гаргаж өгөхийг хүссэн.  

Тэрбээр нэг жил 19 хоног цагдан хоригдсон байна. Хувийн байдлыг нь харгалзан үзээд батлан даалтад гаргаад эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, нарийн шинжилгээ хийлгэх боломжийг бүрдүүлж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах бүрэн боломжтой гэж үзэж байна" гэлээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ