• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    125   |  
0

Монгол Улсын СГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит болон МЗЭ-ийн шагналт зохиолчид “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, эх орон, газар шороо” сэдвээр, цаг үеийн асуудлаар төр, засагт өргөх бичиг хүргүүлж буй талаар мэдээлэл хийлээ. Уг хэвлэлийн хуралд зохиолч Д.Жамьян, яруу найрагч Ж.Баяржаргал, Ай.Төмөр-Очир, цус цэвэр Монгол гэгч төслийг санаачлагч С.Баярсайхан нар оролцсон юм.

 

Энэ үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Дамдины Жамъян: "Монголын төр тэмбүүтэй болсон. Би тэмбүү өвчин бус төрийн ёс суртахууны тухай ярьж байна. Би анчин, малчин айлын хүүхэд. Үндэсний үзэлд газар, хэл гэсэн хоёр үндсэн зүйл байдаг. Бид Монгол хэлээ мэдэхгүй болсон цагт хэн болох вэ? Төрийн тэмбүүг эдгээхийн тулд зохиолчид үгээ хэлэх ёстой. Зохиолчид гэхээр нэг шил архи аваад өгье гэж ярьж болохгүй. Энэ төрийн оюун ухааныг сэргээх ёстой. Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутгийг зарж буй Засаг дарга нарыг Чингис хааны үед бол нохой шиг буудах байсан. Зохиолчид гуйлгачин биш. Уран зохиолоор энэ улсыг босгож болно. " гэсэн бол яруу найрагч Ай.Төмөр-Очир: "Газрыг Монгол биш хятад хүн авдаг болсон. УИХ-ын гишүүд худал ярьдаг. Харин иргэд үнэнийг хэлэх цаг ирсэн шүү. Ахмадууд улс орноо хамгаалахаар хүрээд ирээсэй. Бидний ард эх орон байна. Өмнөговь, Дорнод, Сүхбаатар аймагт газар нутгаа зарж байна." гэв.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ