• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    114   |  
0

12-р сарын 22-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган билгийн тооллын цагаан сарыг НҮБ-ын амралтын өдөр болгон тэмдэглэх тогтоолыг санал нэгтэй баталжээ. БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн газрын түр гүйцэтгэгч Дай Бин НҮБ-ын Ерөнхий Ассамблей тогтоолыг баталсны дараа хэлэхдээ, " Цагаан сар бол Хятадын уламжлалт ард иргэдийн баяр болохын хувьд, гэр бүлээрээ уулзан золгох, хуучин оноо үдэж, шинэ оноо угтах өдөр бөгөөд энх тайван, эв найрамдал зэрэг Хятадын соёл иргэншлийн үзэл баримтлалыг өвлөж, гэр бүлийн эв найрамдал, нийгмийн хүртээмжтэй байдал, хүн байгаль эвсэг зохицонгуй зэрэгцэн орших зэрэг хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг агуулсан байдаг. Улс орнууд цагаан сарын баярыг хууль ёсны баяр дурсгалт өдөр болгон тэмдэглэсээр ирсэн бөгөөд дэлхийн тавны нэг хувь орчмын хүн ам цагаан сарын баярыг өөр өөр хэлбэрээр тэмдэглэдэг юм.

 

Хятад Улс цагаан сарын баярыг НҮБ-ын амралтын өдөр болгон тэмдэглэхийг дэмжиж байгаа нь дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг хэрэгжүүлж, дэлхийн соёл иргэншлийн олон янз байдлыг хүндэтгэхийг дэмжсэн ажил хэрэгч үйлдэл юм. Цагаан сарын баярыг НҮБ-ын албан ёсны амралтын өдөр болгон тэмдэглэх нь Хятадын соёл иргэншлийн харилцааны нөлөөлөх хүчийг бүрэн харуулсан төдийгүй дэлхийн янз бүрийн соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахыг үр дүнтэй дэмжиж, олон талт, хүртээмжтэй байдлын соёлын үнэт зүйлсийг идэвхтэй тусгаж буйг харуулж байна. Хятадын уламжлалт цагаан сарын баярыг НҮБ-ын амралтын өдөр болгох НҮБ-ын Ерөнхий Ассамблей шийдвэрийг НҮБ-ын гишүүн орнууд болон НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнууд сайшаалтай хүлээн авч, урам зоригтой дэмжиж байна." гэжээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ