• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Л.Нандинчимэг   |    129   |  
0

Сүүлийн долоо хоногт хүмүүсийн анхаарал АНУ-ыг бүхэлд нь хамарч байгаа мутацид орсон COVID-19-ийн шинэ хувилбар JN.1 дээр төвлөрөөд байна. АНУ-д амьсгалын замын вирусийн халдварын оргил үедээ хүрээгүй байгаа тул ирэх долоо хоногоос хурдацтайгаар нэмэгдэх хандлагатай байгаа аж.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн /CDC/ мэдээлснээр JN.1 нь тус улсад хамгийн хурдан тархаж буй хувилбар гэнэ. HV.1 дэд хувилбар нь одоогоор давамгайлсан омог хэвээр байгаа боловч JN.1 давамгайлахад ойрхон байгаа аж. CDC-ийн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар АНУ-ын халдварын тохиолдлын 30 орчим хувийг HV.1 эзэлж байна. Эрдэмтэд JN.1-ийг анхааралтай ажиглаж байгаа аж. JN.1 нь 30 гаруй мутацитай BA.2.86 эх омогтой харьцуулахад нэг илүү мутацитай бөгөөд энэ нь омикроны XBB.1.5 хувилбараас нэлээд ялгаатай гэнэ.

JN.1 нь өөр шинж тэмдэг илэрдэг эсэх эсвэл COVID-19-ийн шинжилгээгээр илрүүлэхэд хэцүү юү?

JN.1-ийг 2023 оны есдүгээр сард анх илрүүлсэн бөгөөд CDC-ийн мэдээлснээр одоогийн байдлаар АНУ зэрэг 12 улсад илрээд байна. Бусад шинэ хувилбаруудын нэгэн адил JN.1 нь Омикроны омог. Вандербилтийн их сургуулийн эрүүл мэндийн төвийн халдварт өвчний профессор, доктор Уильям Шаффнер "JN.1-ийг Омикроны хүүхдүүд, ач зээ нар гэж бодоод үзээрэй. Тэд нэг том гэр бүлийн нэг хэсэг боловч тус бүр өөрийн гэсэн онцлог шинж чанартай” хэмээжээ. 

JN.1-ээр халдварласан тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

CDC-ийн мэдээлснээр JN.1 нь бусад хувилбараас өөр шинж тэмдэг үүсгэдэг эсэх нь тодорхойгүй байна.  JN.1-ийн шинж тэмдгүүд нь бусад омгуудаас үүдэлтэй шинж тэмдгүүдтэй төстэй байна.  Үүнд:

  • Хоолой өвдөх
  • Нус гоожих
  • Ханиалгах
  • Ядрах
  • Толгой өвдөх
  • Булчин өвдөх
  • Халуурах эсвэл жихүүдэс хүрэх
  • Амтлах, үнэрлэх мэдрэмж алдагдах
  • CDC-ийн мэдээлснээр тухайн хүнд тохиолдож буй шинж тэмдгүүд нь  дархлаанаас ихээхэн хамаардаг байна.
TAGS