• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    129   |  
0

"Күньмин-Монреалийн дэлхийн биологийн олон төрөл зүйлийн конвенц"-ийн ("Кунмин-Монреалийн конвенц") нэг жилийн ойг тохиолдуулж, биологийн олон төрөл зүйлийг хамгаалах стратеги, үйл ажиллагааны шинэчилсэн төлөвлөгөөг даруй хянан хэлэлцэж, эл конвенцыг үр дүнтэй хэрэгжүүлэхийг Хятад улс холбогдох талуудад уриалжээ.

 

Тус улсын Экологи, байгаль орчны яамны сайд Хуан Рүньчюү 12-р сарын 19-нд Канадын Монреал хотноо болсон "Күнмин-Монреалийн конвенц"-ийн нэг жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээнд видеогоор оролцож үг хэлэхдээ COP15-ын даргын хувиар ийн уриалсан байна.

 

Тодруулбал Хуан Рүньчюү хэлэхдээ, "Конвенцыг санаачлагчийн хувьд Хятад улс өөрийн орны зорилтоо дэлхий нийтийн зорилттой нийцүүлж, үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тулгуурласан байгалийн дархан цаазат газрын тогтолцоог эрчимтэй байгуулж байна. Мөн эх газрынхаа 30 гаруй хувьд экологи хамгаалалтын улаан шугам тогтоож, биологийн олон янз байдлыг хамгаалах хэд хэдэн том төсөл хэрэгжүүлж, эхний ээлжийнд үндэсний 5 цэцэрлэгт хүрээлэн, үндэсний 2 ботаникийн цэцэрлэг байгууллаа. Хятадын биологийн олон янз байдлыг хамгаалах стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг ойрын хугацаанд шинэчлэн нийтэлнэ" гэжээ.

TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ