Багийн амжилтаас хамаарч 2025 оны Азийн аваргыг дуусах хүртэл хугацаагаар хамтран ажиллах ба залуучуудын 2-р шигшээ баг байгуулан шигшээ багийн залгамж бэлдэх, шигшээ багийн хөтөлбөртэй болох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.
Шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг 30 хүнээр зарласан бөгөөд 12 тоглогчийг сонгож бэлтгэлд дуудах, үндсэн багт авах эрхийг Шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч болон түүний баг бүрэн бие дааж шийдвэрлэх аж. Мөн багийн скаут буюу тоглолт судалгаанд туслахаар Серби мэргэжилтэн Велибор манай шигшээ багт нэгдсэн байна. Үүн дээр шигшээ багт ажиллаж байсан Ц. Азбаяр, Б. Тамжид, Ч. Ижилболд дасгалжуулагчид ажиллана.