• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    109   |  
0

Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрстэй холбоотой хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголын хоёр дахь хэсэг энэ долоо хоногт болж өнгөрлөө. Нээлттэй сонсголыг хааж түр хорооны дарга Б.Энхбаяр дараах үгийг хэлэв. 

Тэрээр "УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулж байгаа сонсголоор хууль зөрчсөн үйл ажиллагаануудыг нотлох баримтын хамт олон нийтэд хүргэж чадлаа. Сонсгол хийх зам амар байсангүй. Нүүрсний сонсголд саад болох, өөр тийш чиглүүлэх, таслан зогсоох оролдлого нүүрсний хулгайтай холбоотой бүлэглэлээс удаа дараа гарсаныг хэлье" гэв. 

Нүүрсний сонсголын эхний хэсэг 12-р сарын 4-7-нд, хоёрдугаар хэсэг 12 сарын 18-22-нд болж өнгөрлөө. Энэ удаагийн сонсголоор 60 сэдвээр нотлон баримтыг шинжлэн судалжээ.  Сонсголд давхардсан тоогоор  577 гэрч дуудсанаас 419 хүн ирж оролцсон байна. Түүнчлэн 16 хянан шалгах шинжээч, Улсын Ерөнхий Прокурорын Газар, Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс зэрэг төрийн байгууллагуудын албан тушаалтнууд оролцлоо.

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ