• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    71   |  
0

Солилцооны цонхоор Жеймс Харденийг багтаа нэгтгэж хүчээ зузаатгасан Лос Анжелес Клипперс баг есөн тоглолт дараалан хожоод байсан. Өнөөдөр тэд өрнөд бүсийн хүчирхэг залуу баг Оклахома сити тандерын талбайд зочлон тоглолоо. Шей Гилджес-Александер, Чет Холмгрен тэргүүтэй залуус илүү хурдтай, тэсрэлттэй тоглолтыг үзүүлж ялалт байгуулсанаар Кавай Леонард, Пол Жорж, Жеймс Харден, Рассэл Вэстбрүүк их дөрвөлтэй Клипперсийн ес дараалсан тоглолтыг зогсоолоо. 

Шей  31 оноогоор нийт тоглогчдын тэргүүлсэн бол Клипперсээс Жеймс Хардан 23 оноогоор багаа оноо авалтаар тэргүүлсэн байна. Клипперсчүүдийн дараачийн учраа дорнод бүсийн тэргүүн баг Бостон Селтикстэй таарна. 

TAGS